Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөөгийн гол дээрх бетон гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Уг ажлыг "Ганжигүүр" ХХК-ийн түншлэлээр "ЭЗБ" ХХК өнгөрсөн оны долоодугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ хаврын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм.
Ерөө гол дээрх үндсэн гүүр нь 235.5 метрийн урттай бөгөөд үүнээс гадна 18.7 метрийн урттай хоёр туслах гүүрний ажил хийгдэж байна. Гүүрний үндсэн нийт төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 520 сая төгрөг бөгөөд өнгөрсөн жил хоёр тэрбум орчим төгрөгийн ажлыг хийсэн байжээ. Түүнчлэн төсөвт өртгийн нийт үнээр тооцвол нийт бүтээн байгуулалтын ажлын 45 орчим хувь нь хийгдсэн байна. Ерөөгийн төмөр бетон гүүрийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ерөөгийн гүүрний бүтээн байгуулалтын ажил 45 хувьтай байна | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.