
Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Хямд мөнгөний эрэл хаана хүрэх бол", "М.Энхболд: Улс орноо хүнд байдлаас гаргаж байсан туршлага манай намд бий", "Сульсан төр ба хэтэрсэн эрх", "Сонгуулийн хуулийг өөрчлөх эсэх нь Цэцийн шийдвэрээс хамаарна" зэргийг онцолсон байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "МАХН-ын байрын хууль бусаар шалгаж байгаагаа АТГ хүлээн зөвшөөрөв", "Б.Ган-Очир:Хөгжлийг илэрхийлэх Монгол зорилго чухал","Ц.Лувсандорж: Тэмээ ухаантайгаараа эзэн биднээс илүү амьтан даа" зэргийн унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Гишүүн болоход заавал мэдрэл муутай байх ёстой юу", "62 хүүхэд эндсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх үү", "Фракц хэмээх шүдний өвчин" зэргийг онцлон нийтэлжээ.
"Засгийн газрын мэдээ" сонинд "Замын сүлжээг "мянгаар" тэлнэ", "Сүхбаатараас зугтах нь сөрөг хүчин", "Шийдэл үгүйлэгдсэн үрийн бодлого", "Анх удаа дөрвөн аваргатай" зэргийг нийтэлсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.