![](/uploads/201310/news/thumb/4d9747e579bb406c77233260a26f9fe5_x3.jpg)
Энэ сарын 5, 6-нд тариалангийн бүс нутгаар цас орж хүйтэрнэ. Харин баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр 5,8-нд, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 5,8-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд цас орно | ||
Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.