![](/uploads/201310/news/thumb/a560a6b12c084bea0c4bfcadbf804a87_x3.jpg)
Чикагод өргөмжит консул нээх ёслолын эхэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Өргөмжит консул Билл Пинтас нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн нээлтэд оролцсон Чикаго дахь Монголчуудын холбооны удирдлагууд Өргөмжит консулд ажлын өндөр амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Өргөмжит консул Уиллиам Пинтас нь 2013 оны 9 дүгээр сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон бөгөөд ийнхүү албан ажилдаа орлоо. Тэрбээр Чикаго хотын уугуул бөгөөд хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн чиглэлийн "Pintas & Mullins Law Firm” компанийн түншлэгч аж.
Чикагод Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.