Шууд Chart

МАН-ын гишүүд байнгын хорооны хуралд ирсэнгүй

2016-04-19 11:51:02

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэх ёстой байсан. Гэвч МАН-ын гишүүд хуралдаа ирэхгүй, хуралдааны ирц бүрдэхгүй байсаар байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан юм. Хуралдаанд АН болон бусад намын байнгын хорооны гишүүд цуглаж, МАН-ын гишүүдийг хоёр цаг гучин минутын турш хүлээсэн ч хуралдаа ирсэнгүй.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын гишүүд байнгын хорооны хуралд ирсэнгүй   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй