![](/uploads/201310/news/thumb/3e2503a5076421ce54ac642806a9bf61_x3.jpg)
Хятадын засаг захиргаанаас гаргасан соёлтой аялал жуулчлалын зааварчилгаагаар жуулчдад олон нийтийн газар хамраа ухаж, усан сан дотор шээж, нисэх онгоцон дотроос аврах хантааз хулгайлах зэргийг нь хориглосон байна. Түүнчлэн хамрынхаа үсийг тайрах, шүдээ хуруугаараа ухахгүй байхыг зөвлөсөн байна. Мөн тус улс жуулчидаа гадаад улс, оронд очоод нийтийн бие засах газарт удаан сууж, суултуурыг нь завааруулж, шөлийг тавагнаас нь ууж, дуу чимээ гарган хоол идэхгүй байхыг сануулжээ. 64 хуудас бүхий энэ зааварчилгааг Хятадын аялал жуулчлалын үндэсний холбооноос санаачилсан бөгөөд эндхийн иргэд жуучлалаар явахдаа эвгүй үйлдэл хийж улсынхаа нэр хүндийг гутааж байна гэсэн үндэслэлээр гаргасан байна.
Хамраа ухахыг хоригложээ | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.