Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран Ажилтай Орлоготой Монгол Залуу хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Сумын залуус, Ажлын гараа төслүүдэд оролцсон Дундговийн залуус ажлаа тайлагналаа.
Тайлангийн нэгдсэн хурал Монголын залуучуудын Холбооны хурлын танхимд 10 сарын 3 өдөр болж өнгөрсөн бөгөөд Дундговь аймгийн 15 сумын Дөрвөн бэрх багууд болон Ажлын гараа төслийн залуус амралтаараа хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.
Тус тайлангийн нэгдсэн хуралд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б. Эрдэнэбат, Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж. Ганзориг, Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан С. Намжилжав нар оролцож Дундговь аймгийн шилдэг багийн шалгаруулсан байна.
Тус аймгийн шилдэг төсөл хэрэгжүүлэгч багаар Гурвансайхан сумын баг шалгарч, 2-р байранд Сайнцагаан, 3-р байранд Хулд, 4-р байранд Говь- Угтаал, 5-р байранд Луус сумын багууд шалгарсан байна.
Аймгуудын шилдэг багууд 10 сарын 5 нд Төрийн ордонд болох нэгдсэн хэлэлцүүлэгт оролцох бөгөөд энэхүү хэлэлцүүлгээс хамгийн шилдэг гурван багийг тодрох аж.
Мөн Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Залуучуудын холбоо, Аймгийн ЗДТГ, Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран аймгийнхаа шилдэг 5 багт өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулахаар болжээ.
Дундговийн залуус ажлаа тайлагналаа | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.