
Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Сумитра Махажан: Тэрбум ам.долларын зээлийн гэрээг ирэх сард эцэслэнэ”, “Антибиотиктой хүнс”, “Элчин сайдын толгой”, “Л.Эрхэмбаяр: АН хэнтэй ч эвсэхгүй”, “Эртний булш, хиргэсүүр тоногчдыг газар дээр нь баривчиллаа” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцолсон байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас МАХН-ын дарга Н.Энхбаярын “Сонгуулийн хувьсгалаас хөгжлийн хувьсгал руу”, Монголын Эдийн засгийн форум ТББ-ын захирал Б.Лакшмигийн “Хямрал бол боломжийг дагуулдаг” зэрэг ярилцлагууд болон “Б.Булганы эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж эхэлжээ”, “Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулна”, “Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухайд” зэрэг сурвалжлагыг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт “Зам барьдаг компаниар Ховд гол дээр усан цахилгаан станц бариулна гэв үү”, “Н.Энхбаярын хэмжээлшгүй хүсэл эвслийн чимээнд цэг тавилаа”, “Аврал эрсэн барилгын салбарт “амь тариа” хэрэгтэй байна”, “Улаанбурхан өвчний эм тарианд 453.9 сая төгрөг гаргахаар боллоо” зэргийг онцлон нийтэлжээ.
"Засгийн газрын мэдээ" сонинд “Монголыг түших Оросын алхам”, “Оюун санааны хөршүүд харилцан биенээ дэмжинэ”, “28 тэрбумын эргэлт дагуулах бүтээн байгуулалт”, “МАХН зөвшилцлөөсөө буцсан тул сонгуульд МАН-тай эвсэж орохооргүй болов” зэрэг мэдээ, сурвалжлагыг нийтэлсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.