![](/uploads/201310/news/thumb/faae019182aac1a7842501132465a5f5_x3.jpg)
Хятад, Монгол иргэд сүүлийн үед их хэмжээний шинэ мөнгөн дэвсгэртийг хилээр авч гарахыг завдах болсон талаар хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн сард л гэхэд сая шахам төгрөгийн жижиг дэвсгэрт авч гарахыг завдсан монгол залууг Замын-Үүдийн боомтод саатуулсан юм. Хил, гаалийн ажилтнуудад тэрбээр “Хятадууд авдаг юм. Бэлэг дурсгалын зүйл хийдэг гэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг. Төгрөгийн жижиг голдуу шинэ дэвсгэртийг урд хөрш рүү гаргах болсон нь манай эдийн засаг, мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулаагүй ч энэ асуудлыг Монголбанк анхааралдаа авч, хууль хяналтын байгууллагад хандсан байна.
Хил, тагнуулын албаныхан ч энэ асуудлаар шалгалт хийж зарим зүйлийг тогтоож илрүүлсэн байна. Тэдний олж мэдснээр хятадууд төгрөгөөр бэлэг дурсгал хийх бус тусгай уусмалд хийж, зураг, дүрсийг нь арилгаад үнэт цаасыг нь ашигладаг гэнэ.
Монгол төгрөгийг угааж үнэт цаасыг нь ашигладаг гэнэ | ||
Үзсэн: 1673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.