Барилга хот байгуулалтын яам, Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дотоодын барилгын материал үйлдвэрлэгч 68 компанид жилийн 5.5 хувийн хүүтэй 166.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын нийлүүлэлтийг хангахын тулд 55 компанид жилийн долоон хувийн хүүтэй 125.4 тэрбум төгрөг нийт 292.1 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан олгожээ.
Зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Цементийн холбоо”-ны гишүүн 27 аж ахуйн нэгж 127 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үнийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь үнийг тогтворжуулахад эерэгээр нөлөөлж байгаа аж.
Барилгын компаниудад 292.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.