
ТОСК-иас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.
Энэ удаагийн жагсаалтад 2368 иргэнийг бүртгэсэн ажээ.
Доорх жагсаалтад:
- Залуу гэр бүлийг-1-239 хүртэлх жагсаалтад
- Төрийн албан хаагчдыг -240-637
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг -638-1250
- Өрх толгойлсон-1251-1318
- Ахмад настан-1319-2144
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 хүртэлх жагсаалтад тус тус эрэмбэлжээ. Өмнөх мэдээллээс харахад, 2400 хүн бүртгэгдсэн гэж байсан ч нарийвчилсан судалгаагаар 32 хүнийг хассан байна.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн цахим сугалаанд оролцох иргэдийн жагсаалт гарчээ | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.