Шууд Chart

Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлана

2013-10-04 10:30:03

Шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас шаардага хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногоос “Магнай трейд” болон “Жаст ойл” компаниуд АИ-92 авто бензиний үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ.
 
Энэ асуудалтай холбогдуулан  ШӨХТГ-аас ажлын тав хоногт багтаан албан ёсны тайлбар өгөхийг хүссэн шаардах бичиг хүргүүлжээ.
 
ШӨХТГ-аас тодруулга авахад,  “Шаардах бичгийн хариу одоогоор ирээгүй байна. Ирэх нэг дэх өдөр тайлбар ирчих байх” гэлээ. Өрсөлдөнөөний тухай хуулиар монополь аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх тохиолдолд ШӨХТГ-т мэдэгддэг. Дээрх компани нь үнээ нэмэхдээ ШӨХТГ-т мэдэгдээгүй гэж тус газрын дарга О.Магнай онцолсон байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлана   
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй