
Өчигдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан түймэр одоогоор Яргай багийн нутаг Цагаан чулуут гэх газар хүрээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Өнөөдрийн хувьд Дорнод аймагт салхи баруун хойноос 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсч байгаа учраас түймрийг цурманд оруулахад улам бэрхшээлтэй болж байгаа талаар албаныхан ярьж байна.
Түймрийн бүсэд одоогоор малчид, ойролцоо сумдын иргэдээс гадна Онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн 100 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэд өнгөрөгч шөнөөс хойш түймрийг унтрааж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Баяндун сумын албан ёсны фэйсбүүк хуудсанд түймэр унтраахаар ажиллаж буй иргэдэд зориулж сумын өрх бүрээс 5 хуушуур, цай бэлтгэн ЗДТГ-ын Онцгой байдлын жижүүрт авчирч өгөхийг уриалжээ.
Түймрийн бүсэд ажиллаж буй хүмүүст өрх бүр 5 хуушуур, цай хийж өгөхийг уриалав | ||
Үзсэн: 2139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.