Уншигч та бүхэнд Монголын хөрөнгийн биржийн тоон мэдээллээс хүргэж байна.
24 тэрбум
Сангийн яам Засгийн газрын 13-15 хувийн хүүтэй, гурван сараас хоёр жилийн хугацаатай 24 тэрбум төгрөгийн үнэт цаасны захиалгыг Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа аж. Арилжаа ирэх даваа гарагт болно.
15.2 тэрбум
Хөрөнгийн биржид бүртгэлтэй 18 компани өнгөрсөн оны ашгаасаа ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Компаниуд 199.6 сая ширхэг хувьцаанд 15.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарчээ.
75 компани
Одоогийн байдлаар 210 хувьцаат компани Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Үүний гуравны нэг буюу 75 компанийн хувьцаа 90-ээс дээш хувийн төвлөрөлтэй гарчээ.
16.2 сая
Үнэт цаасны өчигдрийн арилжаагаар 14 компанийн 3.504 ширхэг хувьцааг арилжжээ. Энэ нь 16.2 сая төгрөгийн арилжаа юм.
88.5 хувь
Хөрөнгийн биржийн тэргүүлэх 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 88.5 хувийг бүрдүүлжээ.
Тоон мэдээ | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.