Шууд Chart

Хайлааст дэд станцыг шинэчилж дуусчээ

2013-10-04 10:36:59

Хайлаастын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн ажил амжилттай дууссан байна. Дэд станцын шинэчлэлийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Хайлааст дэд станц дээр болно. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ТНБД Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл оролцох юм байна. Хайлааст дэд станцад 14 мегаваттын хүчин чадалтай хоёр трансформатор байсныг 25 мегаваттын  хоёр трансформатороор сольжээ. Ингэснээр дэд станцын хүчин чадал 30 орчим хувиар нэмэгдэж, нийслэлчүүд ирэх өвлийг амжилттай давах нөхцөл бүрдсэн байна. Станцыг засварласнаар Чингэлтэй, Хайлааст,  Дамбадаржаа, Бэлх  зуслангийн 30 мянган айлд цахилгааны хязгаарлалт дахиж хийхээргүй боллоо.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хайлааст дэд станцыг шинэчилж дуусчээ  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй