Дэлхийн 30 гаруй орны парламентын дарга, гишүүд, төлөөлөгчид оролцож байгаа Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт Улаанбаатар хотод зохиогдож буйтай холбогдуулан энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Тус захирамжид зааснаар өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцох боломжгүй. Мөн дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.
Түүнчлэн энэ өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.