Шууд Chart

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа Япон улсад айлчилж байна

2013-10-04 11:35:54

​Зам, тээврийн яамны Төрийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй албаны хүмүүс Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Японы агаарын тээврийн тэргүүлэгч компани болох ANA /All Nippon Airways Co., LTD/-ийн ерөнхийлөгч ноён Осаму Шинобе болон холбогдох удирдах хүмүүстэй уулзаж Монгол-Японы агаарын тээврийн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон ANA компаний хамтын түншлэлийн асуудлаар санал солилцож ярилцлаа. Мөн ANA компанийн нислэгүүдээр дамжин Америкийн Нэгдсэн Улс болон бусад улс руу “МИАТ” ТӨХК-ийн зорчигч явах боломжуудын талаар ярилцсан бөгөөд уулзалт элэгсэг дотно болж өнгөрлөө. “МИАТ” ТӨХК болон ANA компани 1990 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Япон улс дахь газрын үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг компани юм. Мөн өдөр Нарита нисэх буудлын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Кеничи Фукая тэргүүтэй хүмүүстэй уулзаж, улам бүр өргөжиж байгаа Монгол-Японы найрамдалт харилцаа, түүнийг дагаад өсөж байгаа агаарын тээврийн зорчигч урсгалтай уялдуулан УБ-Токио-УБ нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, цаашид Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын үйл ажиллагаа явуулах менежментийг хийх боломжийн талаар ярилцлаа.

Нийтэлсэн: Web admin

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа Япон улсад айлчилж байна  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй