
Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “АЕПТ-ийн уулзалтын буухиаг Монгол Улсад дамжуулан өгч буйгаа илэрхийлэв”, “Гадаадын хаалт, Дотоодын нээлт”, “Зорилго нь аргаа зөвтгөсөн “Монгол цэргийн жавхаа”, “Улсын их дэлгүүрийн урд газар доорх байгууламж барина” зэргийг онцолжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Нэгийг чадах гээд нийтийг хорлосныг залруулах тогтоол”, “Ц.Найдан: 600 хонгор адууныхаа ачаар 22 удаа Улсын аварга болсон” зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сониноос “Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт эхэллээ”, “Эрүүл мэндийн сайдыг өнөөдөр томилох ёстой”, “Нефтийн үнэ 46 ам.доллараас давлаа” зэргийг уншаарай.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Бодлогын хүүг бууруулах магадлал”, “Бүгдэд таалагдаад эхэлбэл дохиогоо ажиллуулах хэрэгтэй”, “10 мянган хүүхэд хүнд, хортой нөхцөлд ажилладаг” зэргийг онцлон нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.