
Сүхбаатар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг нурааж эхэлсэн. Учир нь Сүхбаатар дүүргийн I хороо, “Баянгол” зочид буудал, “Төгөл” хотхоны дундах дулааны шугамыг яаралтай засварлах болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан аж. Гэвч иргэдийн талаас маш их эсэргүүцэлтэй тулж байгаа гэнэ.
Энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Өнгөрсөн оноос хойш хөөцөлдсөний эцэст шүүхийн шийдвэр гарч ажлаа эхэлж байна. Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж байгаа энэ үйлдвэр бол ямар ч хууль зөрчсөн зүйл биш. Иргэдийн зүгээс мэдээж гомдол санал ирж байна. Тэрхүү гомдолд зохих хариултыг нь өгөөд буцааж байгаа. Иргэдтэйгээ харьцангуй ойлголцож болоод байна. Манай дүүргийн гэр хорооллоос бусад бүх газарт зөвшөөрөлгүй гарааш олон байгааг тогтоосон. Тиймээс шат дараатайгаар зөвшөөрөлгүй тоосгон гараашийг буулгах ажлыг зохион байгуулна” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд, буулгасан гараашуудын оронд дахин шинээр гараш барих зөвшөөрөл олгохгүй ажээ.
Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгана | ||
Үзсэн: 2370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.