Шууд Chart

Ахмадын ДАШТ үргэлжилж байна

2013-10-04 11:41:20

2013 оны аравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд Босни-Герцеговино улсын Сараево хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны ахмадын ДАШТ болж байна.  Азербайжан, АНУ, Англи, Аргентин, Армян, Болгар, Грек, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Румын, Турк, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Швед, Энэтхэг, Эстони зэрэг олон орны ахмад бөхчүүд оролцож байгаа тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд доорх насны ангилалаар явагдаж байна.

A - 35-40 насны ангилал
B - 41-45 насны ангилал
C - 46-50 насны ангилал
D - 51-55 насны ангилал
E - 56-60 насны ангилал
F - 61-65 насны ангилал
G - 66-70 насны ангилал

Ахмадын ДАШТ-нд МЧБХ-ны ерөнхий менежер спортын мастер Даваажавын Батням ахлагчтай 8 бөх оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр манай бөх Д.Батням Д насны ангиллын 85 кг-ын жинд зодоглож нэгдүгээр тойрогт оросын бөх Виктор Каетскийд 2:1, 1:3 онооны харьцаагаар хожигдож жиндээ 7 дугаар байр эзлэжээ. Манай бөх Нацагдоржийн Баянмөнх В насны ангиллын130 кг-ын жинд барилдаж нэгдүгээр тойрогт францийн бөх Рене Дидиерт 5:10 онооны харьцаагаар ялагдаж 6 дугаар байр эзэлжээ.

Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн B-E-F, хоёр дахь өдөр C-D насны бөхчүүдийн барилдаан болж дор жин тус бүрийн аваргуудын нэрсийг жагсаав.

В насны ангилал

58 кг         1. Ремзи Осман (Болгар)
63 кг         1. Сергей Куклин (ОХУ)
69 кг         1. Абдулмуталиб Мелек (Турк)
76 кг         1. Жонатан Молфино (Итали)
85 кг         1. Майкл Шик (АНУ)
97 кг         1. А.Магомедов (ОХУ)
130 кг         1. Юри Райчел (ӨАБНУ)

E насны ангилал

58 кг        1. Стивен Туржеон (АНУ)
63 кг         1. Сергей Мальцев (ОХУ)
69 кг         1. Дидье Николас (Франц)
76 кг         1. В.Захарушкин (ОХУ)
85 кг         1. Исса Асгаров (Бельги)
97 кг         1. Сингх Картар (Энэтхэг)
130 кг         1. Георгий Манучарян (Украина)

F насны ангилал

58 кг        1. Виктор Чирков (ОХУ)
63 кг         1. Ширзад Ахмади (АНУ)
69 кг         1. Исмаил Косуоглу (Турк)
76 кг         1. Петр Марта (Молдав)
85 кг         1. Дмитрий Хлебников (ОХУ)
97 кг         1. Владимир Голубев (Латви)
130 кг         1. Эстэте Гоглишизе (Гүрж)

С насны ангилал

58 кг         1. Магомед Магомедов (ОХУ)
63 кг         1. Борис Савва (Молдав)
69 кг         1. Никулаж Паккану (ХБНГУ)
76 кг         1. Атассадус (Грек)
85 кг         1. Г.Лакатос (Унгар)
97 кг         1. Христофер Суттон (ӨАБНУ)
130 кг         1. Реза Заде Фарход (ОХУ)

Д насны ангилал

58 кг         1. Зорра Ховнасян (Армян)
63 кг         1. Эеймс Кассари (АНУ)
69 кг         1. З.Бекбулатов (ОХУ)
76 кг         1. Сослан Адыркаев (Украин)
85 кг         1. У.Питтер (ӨАБНУ)
97 кг         1. Гюроль Каплан (Турк)
130 кг         1. Абдулла Завков (Казахстан)
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ахмадын ДАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2013-10-04 12:58
helloo test
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2013-10-04 12:57
helloo test

Бидэнтэй нэгдээрэй