Шууд Chart

Ю.Цэдэнбал даргыг цагаатгах ажлын комисс байгуулна

2013-10-04 11:56:14

Өчигдөр УИХ-ын дэд дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Цэдэнбалын гал голомт” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, хуульч Ц.Монгол, “Цэдэнбал Академи”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн нарыг хүлээн авч уулзсан байна. Тэд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөн түүний алдар цол, шагналыг хасч  эх оронд нь ирүүлэхгүй нас бартал нь өөр улсад гэрийн хорионд байлгах замаар хэлмэгдүүлсэн хэмээн үзэж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж байгаагаа илэрхийлжээ. Харин  УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог нар “Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, энэ талаар яаралтай судална” гэжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ю.Цэдэнбал даргыг цагаатгах ажлын комисс байгуулна  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-06 12:00
Hiund muu yum hiivel uil n irdeg yum. Muu yum hiij yavsan hun uileeree uhsen yumaa. Mongoliin hors shoroond ahij buu iim buzar helmegduulegch, buzar byalduuch yumnuud toroosei
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-06 11:57
Ene hunii helmegduulsen humuusiin ur sad odoo ch baigaa shuu. Hechneen hunii amidralaar togloj, hechneen hunii alban tushaaliig errguu medleggui dorvoduudeer duurgeseniig tuuh martaagui byalduuchilj 2 nuur gargaj, hov zooj alban tushaal devshsen dorvoduud odoo ch baigaa shuu oorsdiin medlegeer garch irsen yum shig aashildag.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-06 11:54
Hen n helmegdseniig yalgaarai ene dorvod yaj helmegdsen yum. ene hun Mongoliin sor bolson humuusiig yaj helmegduulj sandaltaigaa zuuraldaj, buzar buhniig hiij baisnaa odoo helmegdsen bolj gene bolij uz Uvsiin erguu yumnuud tuilshrahaa bolioch ee

Бидэнтэй нэгдээрэй