Ливийн Триполи хотод орших ОХУ-ын Элчин сайдын яам руу хэдэн мянган хүмүүс дайрч, автомашины зогсоол, орох хаалга зэргийг нь эвдэлж сүйтгэн нэвтрэн оржээ. Үймээн самуун гарсны дараа Ливийн цагдаа, цэргийнхэн ОХУ-ын Элчин сайдын яамд даруй ирж, дипломатуудын аюулгүй байдлыг хангаснаар ажилчид гэмтэж бэртээгүй байна. Гэвч Ливийн гадаад хэргийн сайд Мохаммед Абдель-Азиз ОХУ-ын элчин болох Иван Молотковын хувийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж мэдэгдснээс хойш ОХУ-ын засгийн газрын зүгээс дипломатуудаа эргэн татаж авч байгаа аж. Мөн ойрын хугацаанд Ливи улс руу зорчихгүй байхыг Оросын иргэдээс хүсчээ. Гэрчүүдээс авсан мэдүүлгээс үзэхэд өнгөрсөн аравдугаар сарын нэгэнд Триполи хотын Соук Жума дүүрэгт Орос эмэгтэй Ливи офицерийн амийг хөнөөсөн талаарх мэдээллээс үүдэн ОХУ-ын Элчин сайдын яам руу ийн халдсан аж.
Ливи дэх ОХУ-ын Элчин сайдын яам халдлагад өртжээ | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.