Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-04-25 09:49:28

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Нутгийнхаа дэвжээнээс олимпийн эрх авч чадсангүй", "Баяртай, пропорциональ тогтолцоо", "Баруун хязгаар дахь баялаг хийгээд бартаа" зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Комбинатын "Атаман" Цэцгээ", "Б.Очирбат: Мэддэг инженерээс чаддаг инженер бэлтгэх тогтолцоонд шилжих нь чухал", "Бүү март! Шинэ зүйл бол мартагдсан хуучин" зэргийг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонины дугаарт "Засгийн газрын нууц тогтоол гаргаж, идлэг шонхроор наймаа хийсэн үү", "Б.Чулуунбат: Ардчилсан нэртэй тоталитар улс болгох хуулийн төсөл орж ирсэн", "Хаан банк малчдад 10 хувийн хүүтэй зээл олгоно" зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сонинд "Хотжилт дагасан ажилгүйдэл", "Өндөр орлоготой өрхүүдийн хэрэглээ өссөөр л байна", "Их гүрнүүдийн сонирхол хийгээд ногоон сангийн зарчим", "Ирээдүйгээс ирсэн "хуучин" мэдээ" зэргийг нийтэлжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй