Шууд Chart

Цагдаагийн албан хаагчийг буудаж хөнөөгөөд, өөрийгөө боомилжээ

2016-04-25 10:31:58

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн аминд хүрээд өөрийгөө боомилсон ноцтой хэрэг өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарчээ. Хэргийг 29 настай Б гэгч үйлдсэн бөгөөд түүний гарт амиа алдсан цагдаагийн алба хаагч 23 настай дэд ахлагч  Б гэнэ.

Хэрэгтэн Б нь согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлээ айлган сүрдүүлж байсан бөгөөд түүний тэрхүү үйлдлийг таслан зогсоохоор очсон цагдаагийн ахлагч руу “ТОЗ 8” маркийн буугаар буудсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохоор очсон цагдаагийн албан хаагч шархаа даалгүй нас барсан бөгөөд харин гэмт хэрэгтэн мотоцикль хөлөглөн зугтаж, айлын эзэнгүй өвөлжөөнд очин өөрийгөө боомилж нас барсан байжээ.  

Гэмт этгээдийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бол цагдаагийн алба хаагчийн хувьд 2013 онд Хууль сахиулахын их сургуулийг төгсөж, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас Есөнзүйл суманд томилогдон ажиллаж байсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цагдаагийн албан хаагчийг буудаж хөнөөгөөд, өөрийгөө боомилжээ  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-25 14:18
Төр засгийнхан Цагдааг хүн гэж үздэггүй биздээ, хэрэв Цагдаа нь урьтаад буудчихсан бол өнөөдөр хүний эрх яриад албан тушаалаа хэтрүүлсэн гээд л хуцацгааж байгаа даа, иймэрхүү малнуудыг шууд буудаж байх хэрэгтэй, хүзүүгүй Элбэгдорж, Монголд шоронд орохгүйн НҮБ-д суух гэж цаазын ялыг байхгүй болгож тэнэгтсэн, Элбэгдорж Ренчино Монголд хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, хулгайч Женко Цагдаагийн даргыг шалгалаа гэж өөрчлүүлж байна, ийм байхад хулгайчид даврахгүй яахийм, Дорлигжав Женкогоос айгаад, Бат үүл Зоригийн хэргээс айгаад, Булганыг сэмхэн алах гэж байна шүү ард түмээн

Бидэнтэй нэгдээрэй