Шууд Chart

Олон улсын газарзүйн 13 дугаар олимпиад ирэх наймдугаар сард болно

2016-04-25 11:32:48

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх наймдугаар сард зохиогдох Олон улсын газарзүйн 13 дугаар уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох сурагчдыг сонгох "Сорил уралдаан" энэ сарын 29-нд МУБИС-ийн Газарзүйн тэнхимд болно.

Сорилд олон улсын олимпиадын онолын асуулт, дадлага асуулт, үзүүлэнт сорил, хээрийн дадлага ажил англи хэлээр явагдах тул англи хэлний өндөр чадвартай сурагчдыг оролцуулах бөгөөд олимпиад англи хэлээр зохиогдох юм.

Газарзүйн өргөн мэдлэгтэй, англи хэлний өндөр чадвартай сурагчдад улс орноо төлөөлөн оролцох боломж нээлттэй бөгөөд тус олимпиадад нэг улсаас хоёр багш, дөрвөн сурагч оролцох боломжтой.

Олон улсын газарзүйн олимпиад нь 1996 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогддог байснаа 2012 оноос хойш жил бүр зохиогддог болсон байна.

Өмнөх олимпиадын асуултаар өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл ЭНЭ холбоосоор хандах боломжтой.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Олон улсын газарзүйн 13 дугаар олимпиад ирэх наймдугаар сард болно  
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй