
Английн нэрт зохиолч, адал явдалт сонгодог зохиолчдын ноён оргилуудын нэг Томас Майн Рид нь нийт тавь гаруй роман туурвисны дотор "Цагаан бээлий" роман нь дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсэн суут бүтээл билээ.
Тухайн зохиолын үйл явдал Английн түүхийн эгзэгтэй үед болох ба Английн хувьсгалын нэрт зүтгэлтэн болоод сурвалжит, үзэсгэлэн гоо хатагтай нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Хатагтай нь цагаан бээлийгээ санамсаргүй мэт унаган хайраа илэрхийлж, хайртай хоёр улмаар ойртож дотносон хайр сэтгэл оргилох боловч мөнөөх л цагаан бээлийний гайгаар хоёр биенээсээ салж, зовж зүдэрдэг билээ. Үзсэн хүн хайрлаж дурлахгүй байхын аргагагүй үзэсгэлэнт тэр хатагтайд дурласан цэргийн офицер, мөнөөх сурвалжит ноёнд дурласан ядуу бүсгүй нарын хайрынхаа төлөө хийх тэмцэл нь зохиолыг улам сонирхолтой болгодог юм...
"Цагаан бээлий"-г уншихын учир... | ||
Үзсэн: 3240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.