Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт агаарын эргүүл ажиллаж эхэллээ

2016-04-25 11:50:21

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас ард иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэн гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж ирсэн юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нисдэг камер ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй. Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж эхэлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн нь цагдаагийн байгууллагын хэмжээнд үлгэр жишээ болсон ажил юм.

Үүгээр зогсохгүй тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулах зорилт тавин ажилласны үр дүнд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээлэл бүхий цахим санг өөрсдийн боломжоор байгуулан ашиглаж байна. Одоогийн байдлаар субьектийн 1025, обьектийн 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулан баяжилтыг хийж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жишиг ажил болжээ.


Сонгинохайрхан дүүрэгт агаарын эргүүл ажиллаж эхэллээ   
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй