Шууд Chart

Нью-Йорк хотын Цагдаагийн газар дахь хээл хахуулийн хэрэг илрэв

2016-04-27 15:24:27

АНУ-ын Нью-Йорк хотын Цагдаагийн газрын цагдаа нар бэлэн мөнгөөр хахууль авч еврейн хуучныг баримтлагч нийгэмлэгийн гишүүдэд гар буу эзэмших зөвшөөрөл өгчээ. Мөн Боро Парк орчмын иргэдийн сайн дурын эргүүлийн тэргүүн нь цагдаагийн өөр нэг офицерт нэг сая шахам долларын хээл хахууль санал болгосон байна. 

Сайн дурын эргүүлийн тэргүүн Алекс “Шая” Лихтенштейнээс санал болгосон “өдрийн хоолны мөнгө”-ийг авахыг зөвшөөрсөн гэдгээ Нью-Йоркийн Цагдаагийн газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ажилтан Холбооны мөрдөх товчоонд мэдүүлэг өгөх үедээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэгт мөн тус хэлтсийн ахлах ажилтан холбогджээ.

Лихтенштэйн өөрийн хэлхээ холбоог ашиглан гар буу эзэмших 150 зөвшөөрлийг нэг бүрийг нь 6 мянган доллар, нийт 900 мянган доллараар авахаар тохирсон тухайгаа сайрхан ярьж байхад нь Холбооны мөрдөх товчоо нууцаар бичлэг хийснээр энэ хэрэг илэрчээ. 


Нью-Йорк хотын Цагдаагийн газар дахь хээл хахуулийн хэрэг илрэв   
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй