Өнөөдөр Монгол Генералын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд түүхийн гэрч болсон Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хошууч генерал О.Отгонжаргал, Хошууч генерал С.Дамдинсүрэн, Гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв, Хошууч генерал Д.Сандаг-Очир, Хошууч генерал Ч.Амарболд, Хошууч генерал М.Ганболд, Бригадын генерал А.Дулаанжаргал, Бригадын генерал Б.Билэгт нарт хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хошууч генерал А.Думбурай, Р.Гүнсэн, Б.Даваасамбуу зэрэг буурал генералуудаа дурсаж, цагдаагийн алба хаагч нартаа дурсамж дурдатгалаа ярьсан юм.
Цагдаагийн байгууллагад харьяалагдах генерал цолтон 17 байгаагийн хамгийн анхны цолыг хошууч генерал С.Бүдрагчаа хүртэж байжээ.
Армийн генерал цолыг 1970 оноос хэрэглэж Ю.Цэдэнбал, Б.Дорж нар уг цолыг хүртжээ. Харин Хурандаа генерал цолыг 1960-аад оноос олгож эхэлсэн Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нар хүртсэн. Дэслэгч генерал цолыг 1944 оноос олгож эхэлсэн ба анх Бүх цэргийн жанжны 1 дүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, МАА-ийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нарын нийт 18 хүн хүртжээ.
Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн олгосон ба нийт 113 хүн хүртсэн бол 2006 оноос Бригадын генерал цолыг олгож эхэлсэн бөгөөд анхны Бригадын генерал цолыг Н.Энхбаялаг хүртсэнээс хойш өнөөдрийн байдлаар 33 хүн энэ цолыг хүртээд байна.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүлэв | ||
Үзсэн: 1472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.