Шууд Chart

Маркетерууд чуулна

2013-10-04 17:37:37

“Монгол Маркетер” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран жил бүрийн  аравдугаар сарын 20–нд  “Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байна.

 Улс орон болгонд маркетеруудын өдөртөй байдаг ба гол зорилго нь мэргэжил нэгт хүмүүстэйгээ жил бүр чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон дэлхийн маркетингийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцох, асуудлаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Энэхүү өдрийн хүрээнд “Маркетеруудын анхдугаар чуулган” арга хэмжээг 2013 оны аравдугаар сарын 17 –нд МҮХАҮТ-д болох ба 300 маркетер хамтдаа чуулах гэнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Маркетерууд чуулна  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй