Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг эхлээд саналаа нэгтгэх ёстой хэмээн завсарлага авсан.
Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үед зарим гишүүн “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр авсан завсарлага нь дууссан эсэх талаар тодруулахад “Эвслийн бүлэг хуралдаагүй. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэнэ” гэдгийг бүлгээ төлөөлж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд бүлгээ яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг дахин сануулав.
Эвслийн бүлгийг яаралтай хуралдахыг санууллаа | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.