Шууд Chart

Ноосгүй гарсан хургыг ноостой болгожээ

2016-04-28 12:25:51

Английн Уилтшир дэх “Chilton Foliat” фермд ноосгүй хурга гарчээ. Фермийн эзэн Салли-Энн Фишер “Бид хургыг Скиппе гэж хочилдог. Түүний эх нь гаргасан даруйдаа голсон учраас түүнийг өдийг хүртэл тэжээж байна. Скиппе ноосгүй төрөхөөс гадна түүнийг харахад яг л Кенгуру шиг харагддаг. Гэхдээ Скиппе ноосгүй л болохоос бусад бүх зүйл нь эрүүл. Тиймээс бид түүнийг дулаан байлгах үүднээс бага хэмжээний ноосыг биед нь бэхэлсэн” гэж ярьсан байна.

Харин нутгийн мал эмнэлэгийн эмч нар “Хурга ноосгүй төрөх нь тун ховор тохиолдол. Зарим үүлдрийн хонинууд ноос багатай байдаг ч үүн шиг тохиолдлыг өмнө нь харж байсангүй” гэж ярьжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ноосгүй гарсан хургыг ноостой болгожээ  
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-28 12:54
iim amitan harj bgaagui bolohoor yutai zuirlehee medehgui bna. ineedtei haragdaj bna

Бидэнтэй нэгдээрэй