Шууд Chart

Батлан хамгаалахын сайдын зөвлөхийг 461 дүгээр ангид саатууллаа

2016-04-28 15:44:10

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. 


Батлан хамгаалахын сайдын зөвлөхийг 461 дүгээр ангид саатууллаа   
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй