Шууд Chart

Цаазаар авах ял оноох гэмт хэргийн жагсаалтыг гаргажээ

2016-04-28 15:56:50

БНХАУ-ын Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газраас хамтран гаргасан тогтоолоор гурван сая юань буюу 460 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний өмч хөрөнгө завшсан, эсхүл ийм хэмжээний авлига авсан гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох болжээ. Түүнчлэн маш их хэмжээний хор хохирол учруулсан онц ноцтой гэмт хэрэг гэж тооцогдох бусад авлигын хэрэгт ч цаазаар авах ял оноох аж. 

Өдгөө тус улсад авлигын асуудал ноцтой хэмжээнд хүрээнд байгаатай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпин авлигыг таслан зогсоох явдлыг өөрийн засаглалын гол чиг шугам болгоод байгаа. Хятадын ардын шүүх 2015 онд 49 мянган хүнд холбогдох 39 мянган авлигын хэргийг шүүн тасалсан байна. Хятадын Ардын дээд шүүхийн үйл ажиллагааны тайланд дурдсанаар мужийн болон түүнээс дээш түвшний 134 албан тушаалтан авлигын хэргээр таслагджээ. Түүнчлэн 2495 хүнийг хээл хахууль өгөхөөр санал тавьсан хэргээр яллажээ. 

Ардын дээд прокурорын газрын үйл ажиллагааны тайланд дурдсанаар 1 сая юанаас дээш хэмжээний авлига, хээл хахууль авсан, өмч хөрөнгө ашиглан шамшигдуулсан, завшсан нийт 4490 гэмт хэрэгт прокурорын хяналт тавьсан байна. 


Цаазаар авах ял оноох гэмт хэргийн жагсаалтыг гаргажээ   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй