
МҮОНР-ийн III суваг Пи3 ФМ 100.9 радио өнөөдөр найман нас хүрч байна. Сэтгэгч, манлайлагч, бүтээгч залуусыг дэмжигч энэ хамт олон 2008 оны тавдугаар сарын 1-ний өдөр анхны эфирээ цацсанаас хойш өдгөө шинэ мэдээ, мэдээллүүдийг цаг бүр шууд, шуурхай хүргэхээс гадна “Тархины бичлэг” ток шоу, “Орлон тоглогч” гэх мэт маш олон цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн сонсогчдынхоо билэг оюунд хүргэсээр байгаа юм.
Өглөөний 07.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл сонсогчидтойгоо хамт байдаг Пи3 ФМ 100.9 радиогийн хамт олон Монголын хамгийн анхны үздэг, сонсдог радио болж байгаа гэх таатай мэдээгээр найман жилийнхээ ойг угтаж байна.
Түүнчлэн төрсөн өдөртөө зориулан өнөөдөр 3, 4 дүгээр хороололд байх “Caffe bene”-ээс шууд эфирээ явуулахаар болсон аж. Шууд эфир 12.00-16.00 цагийн хооронд явах бөгөөд дуучид амьдаар ая дуугаа өргөхөөс гадна “Миний дуунууд”, “Тархины бичлэг” ток шоу, “Орлон тоглогч” цэнгээнт нэвтрүүлэг “Caffe bene”-ээс сонсогчдод шууд хүрэх юм.
“Миний дуунууд” нэвтрүүлэгт Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа уригдсан бол “Тархины бичлэг” ток шоунд СТА Н.Цолмонбаяр оролцож, сонсогчидтой шууд эфирээр уулзахаар болжээ. Пи3 ФМ 100.9-ийн эрхэм сонсогчид “Caffe bene”-д очиж, Монголын хамгийн анхны үздэг, сонсдог залуусын радиогийн хөтлөгчидтэй уулзаж, нэвтрүүлгийн шууд эфиртэй хамт байх боломжтой гэнэ.
Үүнээс гадна та бүхэн Пи3 ФМ 100.9-ийг ЭНЭ холбоосоор шууд үзэж, сонсох боломжтой.
Сэтгэгч, манлайлагч, бүтээгч залуусыг дэмжигч Пи3 ФМ 100.9-ийн хамт олондоо найман насны ойн баярын мэндийг хүргэе.
Пи3 ФМ 100.9 радио найман нас хүрлээ | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.