Шууд Chart

Замын цагдаагийн уулзварыг хаана

2016-04-29 11:23:11

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас "Баянмонгол" хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. 

Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас "Баянмонгол" хорооллын уулзвар хүртэлх  хэсгийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг дөрөвдүгээр сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 10:00 цагийн хооронд тус, тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.


Замын цагдаагийн уулзварыг хаана  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй