Шууд Chart

Монгол Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

2016-04-29 13:06:08

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байгаад өөрийн үнэлгээг хийх шинжээчдийн багийг шалгаруулаад байна. Өмнө нь 2011 онд Конвенцийн 3, 4 дүгээр бүлгийг НҮБ-аар үнэлүүлж, шинжээчдийн зөвлөмж гаргуулсан бөгөөд энэ нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөөтэйгүүр дэлхийн тавцанд тухайн улсын нэр хүндэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. 

Авлигын эсрэг конвенцид заасан үүргийн хэрэгжилтийг дотоодын шинжээчдээр урьдчилан үнэлүүлж, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэх үүргийг уг Конвенцид нэгдсэн улс орнууд хүлээсэн байдаг.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Хөрөнгө буцаан олгох” бүлгийн хэрэгжилтэд хөндлөнгийн, урьдчилсан үнэлгээг хийхээр “Юстиция” ХХК болон “Баянзүрх консалтинг” ХХН шалгарав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг наймдугаар сард багтааж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэхээр ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг конвенцийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Авлигатай тэмцэх дэлхийн хамгийн хүчтэй эрх зүйн зэвсэг” хэмээн тодорхойлсон юм. 


Монгол Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй