Сонгуульд дангаараа оролцохоор шийдсэн МАХН өнөөдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.
МАХН-ынхан энэ удаагийн сонгуульд “Хөгжлийн их хөтөлбөр” нэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд намууд мөрийн хөтөлбөрөө дөрөв, дөрвөн жилээр боловсруулж, засгийн эрх барьсан үедээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ч энэ улс орны хэмжээг хамарсан бодитой үр дүн авчрахгүй байна гэж МАХН-ынхан үзсэн байна. Тиймээс улс эх орноо хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан талаар МАХН-ын удирдлагууд хэллээ.
Түүнчлэн Хөгжлийн их хөтөлбөрт инновацид суурилсан томоохон хэмжээний найман суурин газар бий болгох, бүх иргэдийг түрээсийн зарчмаар орон сууцжуулах, их, дээд боловсролыг төрөөс санххүүжүүлдэг байх гэх мэт төлөвлөгөө орсон байна.
МАХН 10 жилийн төлөвлөгөө боловсруулжээ | ||
Үзсэн: 3609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.