Шууд Chart

Эмнэлэгийн уурын зуух дэлбэрч, 9 сартай хүүхдээ сахиж байсан эх нас баржээ

2016-04-29 14:09:19

Төв аймгийн Архуст суманд энэ сарын 27-ны үдэш хүн эмнэлэгийн уурын зуухны нам даралтын зуух дэлбэрч, Халдвартын хэсэгт нярай хүүхэдтэй хэвчин эмчлүүлж байсан тус сумын Нарст багийн иргэн хананы нурангид дарагдаж нас барсан хэрэг гарлаа. Бид энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатаас утсаар тодруулсан юм. Тэрбээр “Энэ сарын 27-ны орой сумын эмнэлэгтэй залгаа уурын зуух дэлбэрч, тус эмнэлэгт хүүхдээ харан хэвтэж байсан эх нурангид даруулж нас барсан. Тухайн тасаг бол уурын зуухтай залгаа тасаг байсан учраас дэлбэрэлтэд илүү өртсөн гэж байгаа. Яагаад дэлбэрэлт болов гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Одоогоор эмнэлэгийг сумын сургууль руу шилжүүлсэн. Яаралтай эмчлүүлэх ёстой иргэдийг ойролцоох сумдын эмнэлэгт хүргэнэ. Харин хөнгөвтөр өвчтөнүүдийг сургууль дээрээ эмчилж байгаа” гэж ярилаа.

Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлтэд хамгийн ойр байсан энэ тасагт хоёр том хүн хүүхдээ харан хэвтэж байсан бөгөөд нэг нь эргэлт ирсэн учраас түр гарсан хойгуур ийнхүү дэлбэрэлт болсон байна. Өнчирч үлдсэн хүүхдийн тухайд есөн сартай бөгөөд одоогоор аавынхаа хамт нийслэлд эмчлүүлж байгаа гэнэ. Энэ хүүхэд сумын эмнэлэгт улаанбурхан өвчнөөр хэвтэн, эмчлүүлж байжээ.

Хүүхдийн биеийн байдлын тухай ямар нэг мэдээлэл сумын болон аймгийн удирдлагуудад ирээгүй гэнэ.  Архуст сумын Засаг даргын хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахаар албан ёсны тайлбарыг хийнэ гэсэн юм.

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар Архуст сумын эмнэлэгийн барилгад өнгөрсөн 2015 онд их засвар хийж, халаалтын системийг бүрэн шинэчилсэн ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эмнэлэгийн уурын зуух дэлбэрч, 9 сартай хүүхдээ сахиж байсан эх нас баржээ  
Үзсэн: 3156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-04-30 12:11
Jijuur ni haychihaad l arhi uugaad yavj baisan biz
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-04-29 15:07
үнэхээр харамсалтай зүйл болжээ...

Бидэнтэй нэгдээрэй