Шууд Chart

Монголд БНСУ-ын генералууд айлчилж байна

2016-04-29 15:12:49

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн 72 жилийн ой өчигдөр тохиосон. Жил бүрийн энэ өдөр төр засаг алтан мөрдэстэн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Тэгвэл "Монгол генерал" төвийн урилгаар манай улсад БНСУ-ын Зэвсэгт хүчний генералууд айлчилж Монголын генералуудын өдрийн арга хэмжээнд оролцлоо. Генералуудыг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан хүлээн авч хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.  Мөн энэ өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа БНСУ-ын Зэвсэгт хүчний генералуудыг хүлээн авч уулзаж ярилцсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монголд БНСУ-ын генералууд айлчилж байна   
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй