Шууд Chart

“Цагдаа-95” аян зохион байгуулжээ

2016-04-29 15:40:12

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой угтсан ажлын хүрээнд цагдаагийн ажил албыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймаг дахь Политехникийн коллежийн багш, ажилчид, сурагчдын дунд “ЦАГДАА-95” 10 хоногийн аяныг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдрөөс энэ сарын 07-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зохион байгуулж явууллаа.

Аяны хүрээнд ус коллежийн оюутан сурагчдын дунд гар зураг, уран илтгэлийн болон гар урлалын уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн 7 ангийн анги даасан багш, сурагчид, цагдаагийн алба хаагчтай хамтран 42 цагийн эргүүл шалгалтыг хийж, баар цэнгээний газар болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүд, РС тоглоомын газруудад хяналт тавьж цаг хэтрүүлсэн, удаан хугацаагаар хүүхэд тоглуулсан, үдшийн цагаар бүлэг бөөгнөрөл үүсгэж сэлгүүцсэн зэрэг 60 орчим зөрчлийг илрүүлж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвөлгөө ажлыг амжилттай зохион байгууллаа.

Мөн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн 600 орчим сурагч, багш, ажилчидын дунд цагдаагийн дэд хурандаа С.Мөнхбаяр, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Б.Жавхлан нар 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага 1200 орчим тарааж ажилласан байна.

Энэхүү арга хэмжээний үр дүнг нэгтгэн цагдаагийн газрын “Нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 08-ны өдөр Политехникийн коллежийн зааланд зохион явууллаа.

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Мөнх-Очир, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэр, Политехникийн коллежийн захирал Мөнхбаатар, сургалтын албаны менежер Алтанцэцэг нарын албаны хүмүүс болон багш, ажилчид, сурагчид болон цагдаагийн алба хаагч нарын 600 орчим иргэд оролцсон юм.


“Цагдаа-95” аян зохион байгуулжээ   
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй