Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Ээлтэй өдөр. Энэ өдөр өөрийн туршлагадаа итгэх нь амьдралд ашиг ба амжилтыг авчирна. Янз бүрийн үзэл бодол хэлэлцүүлгийн үр дүнд шинэ санаа зарчим гарснаар үл мэдэх газраас онцгой урилга ирнэ. Энэ бизнес аялалын онцгой төлөвлөгөө нь сэтгэл санаанд тань урам түлхэц өгч илүү өндөрт гаргана. Өдөр гэр бүлтэйгээ эртний эдлэлийн дэлгүүрээс том хэмжээний чансаатай юм ав. Нүд хуурсан хогшил мэтийн зүйл гайхалтай биш. Бүх зүйл таны зүйл гэж бод. Үнэхээр өөртөө илүү таалагдсан хэрэгтэй зүйлдээ өөрийгөө чиглүүл.
Хумх (1/20-2/18)
Амарч өөрийнхөө тухай бодох өдөр. Найз нөхдийнхөө тусламжинд найд. Эс тэгвээс амжилтанд хүрэх магадлал тун бага байна. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр болохгүй. Харамсалтай нь та түүнд нөлөөлж чадахгүй бололтой. Үе мөчний өвчин таныг нэлээд шаналгаж болзошгүй.
Загас (2/19-3/20)
Санаанд нийцсэн өдөр. Өнөөдөр удирдлагын байр суурьд дэвших загаснууд ажилдаа маш сайн анхаар. Ялангуяа ажилчдаас нэмэлт тусламж авах хэрэгтэй бол. Танд ядаргаатай гэрийн ажлаа эсвэл ажилтай холбоотой төсөл төлөвлөгөөгөө өргөжүүлэх хангалттай их эрч хүч байгаа. Өдөр бүрийн нэг хэвийн үүрэг хариуцлагандаа өөрчлөлтийг эхлүүлснээр энэ нь эерэг үр дүнг авчирна. Танд өөрийн мэргэжлээрээ урагшаа явахад тань түлхэж өгөх шинэ арга барилыг сурах боломж байгаа. Шинэ амлалт тань таныг зөв газраа зөв цагтаа байлгуулах болно.
Хонь (3/21-4/19)
Сэтгэлээр бүүдгэр өдөр. Таны бодол санаа найзуудтай тань зөрөлдөж эхэлнэ. Харин та өөрийгөө зөвтгөж суухын оронд яагаад ингэж бодох болсон хэмээн шалтгааныг нь өөрөөсөө хайгаарай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт гэнэтийн зочин ирж, гадуур явах ажил талаар өнгөрнө. Харин зочин тантай хамт гадагш гарахыг хүсвэл бүү татгалзаарай. Өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах болно.
Үхэр (4/20-5/20)
Бодлогоширонгуй өдөр. Хэрвээ та өр зээлээ өөр газарт шилжүүлж мөн нөөц баялгаа хувиарлавал нээх харамсаад байхаар зүйл болохгүй л байх. Энэ нь үнэндээ зүгээр л таныг алдагдлаа зогсоох хэрэгтэй бөгөөд мөн хэдий их зардалтай байгаа ч гэлээ хоёрдох боломжийг олж хар гэж хэлж байна. Хамтын нөөц хөрөнгөнд тань хамтарсан тооцоо хэрэг болох болно. Та мартсан болон орхисон эд зүйлүүдээ эргэн цуглуулах бөгөөд тэр нь таны хэрэгцээтэй байсан бүх зүйлүүд тань байх болно.
Хүсэл тэмүүлэлд автсан өдөр. Хайр сэтгэл тачаал санаа сэтгэлийг тань өөдрөг байлгаж, зүрхийг тань догдлуулна. Ердийн танилаас урилга ирэх бөгөөд тээнэгэлзэхэд хүргэнэ. Маш өвөрмөц газар хайртайгаа учрах ба гэнэтийн сэтгэлийн огцом илрэл төлөвлөгөөнд нөлөөлж найз нөхдөө хүлээлгэн хий таамаг дэвшүүлнэ. Харин та тэдэнд мэдэгдэлгүйгээр цагийг зугаатай өнгөрөөнө. Хамт ажиллагч ур чадварын талаар хамт олны дотор хий цуурхал тараах боловч тоох хэрэггүй. Удахгүй мартагдана. Цаашид энэ хүнээс хол байхад илүүдэхгүй.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Сансар огторгуйн төлөв байдлаар өнөөдөр завгүй байх бөгөөд хачин өдөр болох нь. Та нарын ихэнх нь өөр өөр зүйлс хийж ийш тийш явж юмыг өөр өнцгөөс нь харж хөдөлгөөнтэй байна. Ер бусын ов мэх эргэлт та нарын нэр хүндийг унагаана. Гэвч та нарт сонин байдлыг үр дүнтэйгээр даван гарах дотоод нөөц боломж их байгаа бөгөөд хурдан эерэг шийдлийг ол. Мэлхийн ордны эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөв хандлагыг бодитойгоор өөрчлөх шинэ журам хүмүүжлийг олох шаардлагатай.
Арслан (7/23-8/22)
Урам зоригтой өдөр. Хэрвээ ямар нэг зүйл танд таалагдахгүй бол энэ тухай хэлэхээс битгий ич. Ангараг гариг нумын орд руу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Таны харилцаанд итгэлцэл маш чухал байр суурь эзлэх бөгөөд хуучин үерхэж байсан хүн чинь гэнэт гарч ирэх болно. Удаан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа яг одоо л шийдэх хэрэгтэй. Хэрэв харилцаанд тань асуудал гарвал хайрттайгаа энэ талаар сайтар ярилц.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Олон тооны гараг эрхэс загасны ордонд зочлоход сурах мэдэх хүсэл тань нэмэгдэх болно. Охины ордныхон их зүйлийг бүтээхээсээ өмнө судалгаа шинжилгээ хийх нь зөв зүйтэй алхам болно. Загасны ордны нөлөөгөөр таны үгийн сангийн баялаг бичих чадвар уран сайхны мэдрэмж засрах юм байна. Шинэ зохиол, өдрийн тэмдэглэл бичиж эхлэн өөрийн оюун бодлоо хойч үедээ үлдээнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Бүрхэг өдөр. Cap албан тушаал, нэр алдрын бумбын ордоор дайран өнгөрч буй учир амралтын өдөр ч та тун завгүй ажиллах бололтой. Танд саад бэрхшээл тохиолдоход амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзлэл тань буурна. Энэ нь чухам юуг хэлээд байгааг та эргэцүүлэн бодоорой. Таныг аз жаргалтай болгодог зүйлийг олж мэдсэнээр амьдралдаа чухал шийдвэрийг гаргах болно. Гэр бүлтэй болон ганц бие жинлүүрүүд хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх нь ээ. Хэрэв та амралт зугаалгаар явах гэж буй бол мөнгөө зөв зарцуул. Амралтын өдрүүдэд хий дэмий зүйл хийж өнгөрүүлэлгүй ямар нэгэн үр бүтээлтэй ашигтай зүйлд зарцуулж өнгөрөө.
Хилэнц (10/23-11/21)
Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Биеийн хүчний ба эрсдэлтэй ажил бүү хий. Гэмтэх магадлал өндөр байна. Хуучны найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө. Өнөөдөр ямар нэгэн муу ёрлуу тэмүүлээд байна. Гэрээс гарсаны хэрэггүй гэж зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.