Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Түших өдөр. Өнөөдөр өөрийн найз гэр бүл ба хамтран ажиллагчиддаа дэмжлэг ба урамшил өгөхөд хялбар байна. Та өөрийн дурласан хүндээ өөрийгөө илэрхийлж өөртөө итгэлтэй чөлөөтэй бай. Хүмүүсийн өмнө чөлөөтэй гарч бодож буй зүйлийнхээ тохирохыг нь хэл. Сарын сүүлчээр одоогийн байдлаасаа гарч ирээдүйнхээ өмнөөс явж бүх зүйлийн дээр гарах аз завшаан тохионо. Өөрийн сэтгэлгээний өөрчлөлтөө барихыг хүсвэл харьцаагаа өөгүй болго. Сөргөлдөөнтэй байгаа хамтрагчиддаа ойрт гэхдээ үүнийг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Дадлага туршлага чухал ач холбогдолтой.
Хумх (1/20-2/18)
Танд идэвхтэй амрах, уран бүтээлээ хийх өргөн боломж олгох сайхан өдөр. Та бусдаас тайван амгалан байдал уламжлал ёс заншлыг дагах чадвараараа онцгойрно. Ямар ч ажлаас бүү эмээ учир нь та хаа ч бүхнийг амжуулж амжилтанд хүрч чадна. Хайр дурлал романтик адал явдалд тохиромжтой өдөр. Үр дүнд нь та хайрлан дурлах хүсэл төртлөө шинэчлэгдэнэ.
Загас (2/19-3/20)
Ирээдүйтэй өдөр. Cap хайр сэтгэлийн харилцааг зоригжуулна. Иймээс үүний давуу талыг ашигла. Та хайрттайгаа хоорондын харилцааны асуудлаа ярилцах ялангуяа өөрийн сайжирч байгаа харилцааны талаар нааштай санааг ярихад хялбар байх болно. Гомдож шүүмжлэлгүйгээр асуудалд дүн шинжилгээ хийж хамтдаа шийдээрэй. Хариу өгөхөөсөө өмнө энэ үйлдэл нь таны нэр хүнд болон амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлөх талаар тал бүрээс нь бодоход цаг гарга. Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Өөрийн төсвийн хэмжээнд мөнгөө зарцуул. Таныг хэт их мөнгө зарцуулахад хүргэх зүйлийг бусдаар бүү хийлгэ.
Хонь (3/21-4/19)
Буулт хийх өдөр. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Ачааллын түвшин харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Замын ачаалал таныг уур бухимдалд оруулна. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Та хөршөө мэдэх завшаан тохиож, адилхан хүмүүс гэдгээ ч анзаарах болно. Тэрээр танд үдэшлэгт хамт явахыг санал болгоно.
Үхэр (4/20-5/20)
Зөрчилдөөнтэй хоёрдмол өдөр. Өдрийн эхэнд тэгшхэн тайван байж болзошгүй. Үхрийнхэн өөрийнхөө тухай сайхан үг сонсож болзошгүй. Өдрийн сүүлээр ихэнх нь цухалдаж харамсах болно. Хар санаанд автах хэрэггүй бодлоготой байгаарай. Ихэнх үхрийнхэн үлэмж их зарлага гаргах болно. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Гэр бүлд хүүхдийн хэрэгцээ шаарлдагаас болж асуудал зарлага гарах магадлалтай.
Эхэлсэн ажлаа дуусгах өнгөрсөн бүхэнд дүн шинжилгээ хийх дотны хүнтэйгээ ярилцахад тааламжтай байна. Таны идэвх чармайлт дарга удирдлага болон түншийн тань хараанд өртөх болно. Ажил хэргийн байдлаас үүссэн сонирхолтой харилцаа яваандаа хайр дурлал болон өрнөж магадгүй. Багаар хамтран ажиллах болон хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад таатай байна.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Сансар огторгуйн төлөв байдлаар өнөөдөр завгүй байх бөгөөд хачин өдөр болох нь. Та нарын ихэнх нь өөр өөр зүйлс хийж ийш тийш явж юмыг өөр өнцгөөс нь харж хөдөлгөөнтэй байна. Ер бусын ов мэх эргэлт та нарын нэр хүндийг унагаана. Гэвч та нарт сонин байдлыг үр дүнтэйгээр даван гарах дотоод нөөц боломж их байгаа бөгөөд хурдан эерэг шийдлийг ол. Мэлхийн ордны эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөв хандлагыг бодитойгоор өөрчлөх шинэ журам хүмүүжлийг олох шаардлагатай.
Арслан (7/23-8/22)
Хязгаарлагдмал өдөр. Энэ бол хувь тавилан, уйтгар гунигийн хатуу хэмжүүртэй хачин жигтэй өдөр. Хэрэв биеийн хүч чинь бага зэрэг суларч байгаа бол өөрт чинь сайхан мэдрэмж төрөхгүй л болов уу. Хязгаарлах хүчин зүйлс, бэрхшээпээс болж хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа зөрчилдөнө. Олон нийттэй харьцах шаардлагатай ажилтай хүмүүсийн хувьд таагүй өдөр байх магадлалтай. Хэрэглэгчдийн санал гомдлын талаар хурдан арга хэмжээ авах нь хоргодлыг бууруулна. Байр байшин эзэмшигч арслангуудын хувьд худалдааныхан, гэрээгээр ажиллагсадтайгаа асуудал үүсч болох юм.
Охин (8/23-9/22)
Тайван өдөр. Охины ордны хүмүүс шаргуу мөрөөдлөө биелүүлэх хандлагатай байна. Яг одоо одод таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Өөрт тань туслах ном таны сонирхолыг татна. Таны асуудлыг шийдвэрлэж чаддаг авъяас болон хуучин зангийн тань хэв маяг таны эрх мэдэлд сайнаар нөлөөлнө. Ямар нэгэн курс дамжаанд суух нь танд оюун санааны дэм болон бие махбодийн хэрэгцээг хангахад туслана.
Жинлүүр (9/23-10/22)
Хүчтэй өдөр. Ажлын хамтрагчаасаа болж ажил дээр дарамттай байдал үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө хийж буй ажилдаа анхаарлаа хандуул. Хэдийгээр жинлүүрүүд өнөөдөр ямар нэг асуудалд тайван хандаж чадах ч цаашид юуг яаж хийх талаар эргэлзэж эхэлнэ. Олон зүйлд сатааралгүй ганц л зүйлд анхаарлаа хандуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Ямар нэг таагүй үйл явдал тохиолдож магадгүй. Хэрэв хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй байвал заавал хэлэх гэж хүчилсний хэрэггүй. Та өнөөдөр нөхөрлөлөө хадгалж үлдэж чадна. Сэтгэл хөдлөлөө хянаж, кофе тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл.
Хилэнц (10/23-11/21)
Тайван бус өдөр. Таны бизнесийн хүрээ асар хурдан өргөжиж байсан ч ямар ч байсан та шантрах хэрэггүй. Юм бүхэн санаснаар бүтэмжтэй байдаггүйг санагтун. Хүмүүс танд маш их итгэл өгч байгаа болохоор тэдний итгэлийн эвдэхгүйн тулд чармай. Та маш тайван бай.
Нум (11/22-12/21)
Үр бүтээлтэй өдөр. Яг одоо жижиг сажиг зүйлст анхаарлаа хандуулах нь тийм ч сайхан санаа биш. Хэрэв та түр зуурын сэтгэл ханамж өгөх зүйлст уруу татагдан юу хийх ёстойгоо хайхралгүй орхивол дараа илүү чухал ажлуудаа хийхэд танд хүндрэлтэй байх болно. Одоо хийх ёстой ажлуудаа хожмын амжилтыг тань авчрах шат гишгүүр хэмээн төсөөл. Та аяллын төлөвлөгөөгөө өөртөө зохицуулан өөрчилж болно шүү дээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.