Шууд Chart

Хаваржилт тааруу сумдад тусламж үзүүлэв

2016-05-02 08:45:57

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын хамт олон ЦЕГ-аас гаргасан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад хандив туслалцаа үзүүлэх талаар гаргасан “Уриалга”-ыг дэмжжээ. 

Тодруулбал, цагдаагийн газрын хамт олон сайн дурын үндсэн дээр болон орон нутгийн дэмжлэгтэйгээр нийт 110 боодол өвс, 18 шуудай тэжээл, хуурай сүү 10 кг, малын нэмнээ, элгэвч, хошуувч, хурганы уут 180 ширхэг, бээлий 18 ширхэг, Улаан загалмайн тусламжийн хувцас 123 ширхэг, ахуйн хэрэглээнд нь гурил 20 кг, будаа 13 кг, 5 ширхэг цай, ургамлын тос 10 ширхэг, 29 толгой лаа, 100 толгой шүдэнз, 20 ширхэг саван зэргийг цуглуулж аймгийнхаа хаваржилт хүндэрсэн дөрвөн сумын 23 айлд хандивлалаа.


Хаваржилт тааруу сумдад тусламж үзүүлэв  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй