Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг ээлжит хуралдаанаа хийдэг. Хуваарийн дагуу АН-ын бүлэг хуралдаанаа хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар Цэцийн дүгнэлтээс гадна Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцэж байгаа аж.
Харин “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
АН-ын бүлгийн хурал хойшиллоо | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.