“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/997 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгээс хамтран “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв чанартай үзүүлэх” сургалтыг зохион байгуулсан байна.
Сургалт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн саатуулах байрны 36 эмч, олон нийтийн цагдаагийн 200 ажилтан хамрагдсан байна.
Болзошгүй ослын үеийн сургалтууд зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.