УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүнээс гарах болсон гэдгээ өөрийн твиттер хуудсанд бичсэн. Тодруулбал тэрбээр, “Миний бие "Шударга ёс" бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай” гэсэн юм.
Харин энэ талаар Д.Тэрбишдагва гишүүнээс тодруулахад “Би бүлгээсээ гарна гэж мэдэгдээгүй, худал мэдээлэл байна. Миний нэрийг барьж янз бүрийн зүйл бичсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна” гэлээ.
Нэмж мэдээлэхэд, Д.Тэрбишдагва гишүүний твиттер аккаунтаар доорх постуудыг мөн оруулсан байна.
Д.Тэрбишдагва: Миний өмнөөс хуурамч хаягаар янз бүрийн зүйл бичсэн байна | ||
Үзсэн: 2045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.