Шууд Chart

Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс зургаан байраар ухарчээ

2016-05-03 11:00:40

Жил бүрийн энэ өдрийг дэлхийн нийтээрээ "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тэмдэглэдэг. ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг энэ жил манай улс "Дэлхийн нийтээр мэдээлэл, тогтвортой хөгжлийн эрх чөлөөний төлөө" гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн 2016 оны тайланд Монгол Улс өмнөх жилийнхээс зургаан байр ухарч, 60 дугаар байрт бичигджээ.

Учир нь манай улсад хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаж, олон нийтийн телевиз бүрэлдэн төлөвшиж байгаа эерэг үзүүлэлт гарсан ч сэтгүүлчдэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дутмаг, цахим сайтуудыг хаасан, сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд өгсөн тохиолдол нэмэгдсэн, сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэх нь ихэссэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод биш гэсэн үндэслэлээр ийнхүү ухарчээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс зургаан байраар ухарчээ  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй