![](/uploads/201605/news/thumb/8d085a4996b564b6c7730aad1260ccc0_x3.jpg)
Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээний алба хаагчид хуулиар хүлээлгэсэн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ алба хаагчдын нийтлэг үүрэг, иргэний үүргээ биелүүлж өөрсдийн оршин сууж амьдарч байгаа орчиндоо хөршийн хяналтыг сайжруулах, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар хөрш иргэдтэйгээ хамтран санаачлагчтай ажиллаж байна.
Ингэснээр цагдаагийн алба хаагчдын амьдарч байгаа орчны аюулгүй байдал хангагдаж иргэд цагдаагийн хамтын ажиллагаа сайжирч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.
Хөршийн хяналтын цахим хуудас /www.neighbourhood.mn/, iPolice гар утасны аппликейшний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын төв байрны алба хаагч нар болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар нийт алба хаагчдад хөршийн хяналтын цахим хуудсыг ашиглах, бүлэг, бүлгийн ахлагч, гишүүдийг хэрхэн бүртгэх мэдээлэл солилцох талаар зааварчилга өгч, “Хөршийн хяналт”-ын хөтөлбөр, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн дэд хурандаа И.Баттөгс, Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр нар үүрэг чиглэл өглөө.
Хөршийн хяналтын цахим хуудас, Ipolice гар утасны аппликэйшний талаар сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.