Шууд Chart

Динозаврын толгой олджээ

2013-10-07 09:30:13

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт динозаврын аварга том толгой олсон байна. Нутгийнхны хэмжиснээр  чулуужсан толгой дөрвөн төө буюу 80 гаруй см урттай аж. Тус олдворыг Халхгол сумын иргэн Д.Дэлгэрбат Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утсаа аваагүй байна. Одоогоор аварга толгойг Халхгол сумын засаг дарга  хадгалж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Динозаврын толгой олджээ  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй